top of page

Холбооны дүрэм, журам

Батлав. 2023-07-08

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 "Европ дахь монголчуудын сагсан бөмбөгийн холбоо” ТББ /цаашид байгууллага гэх/ нь үйл ажиллагаандаа Монгол Улсын                  Үндсэн хууль, Иргэний хууль, Төрийн бус байгууллагын тухай хууль, холбогдох бусад хууль, тогтоомж болон энэхүү дүрмийг              удирдлага болгоно.

1.2 Энэхүү дүрмийн зорилго нь тус байгууллагын үйл ажиллагааны үндсэн зорилго, удирдлагын бүтэц, зохион байгуулалт,                     санхүүжилт болон бусад холбогдох харилцааг зохицуулахад оршино.

1.3 Байгууллага нь өөрийн бэлгэдэл, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

Хоёр. Байгууллагын оноосон нэр, эрх зүйн болон зохион байгуулалтын хэлбэр

2.1 Оноосон нэр: "Европ дахь монголчуудын сагсан бөмбөгийн холбоо" бөгөөд англи хэл дээр "United By Basketball" гэж хөрвөх           ба "UBB" гэсэн товчлолтой байна.

2.2 Эрх зүйн хэлбэр: Төрийн бус байгууллага

2.3 Зохион байгуулалтын хэлбэр: Гишүүнчлэлтэй

 

Гурав. Байгууллагын албан ёсны хаяг, байршил

Аймаг, хот: Улаанбаатар хот

Сум, дүүрэг: Баянгол дүүрэг

Баг, хороо: 14-р хороо Гудамж, хороолол: Хасбаатарын гудамж, 3-р хороолол

Оршин байх хаяг: 13В байр, 61 тоот

Э-шуудангийн хаяг: info@mba-eu.com

Дөрөв. Үүсгэн байгуулагдсан он, сар, өдөр

4.1 Үүсгэн байгуулагчдын 2023 оны 07 сарын 08-ны өдрийн хурлаар үүсгэн байгуулагдав.

Тав. Байгууллагын зорилго, зорилт

5.1 Европ тивд ажиллаж амьдарч байгаа монголчуудын дунд сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх. Мөн монгол хүүхэд залуусыг сагсан бөмбөгийн спортоор дамжуулан эх хэлээрээ ярилцан, өөр хоорондоо танилцаж, нөхөрлөх боломжийг олгох, багаар ажиллах чадвар суулгах, спортод дур сонирхолтой болгох, өөрсдийгөө нээн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, ирээдүйн залуу тамирчдыг бэлтгэх цаашлаад монгол эх орноо гэсэн сэтгэл зүрхтэй ирээдүйн иргэдийг өсөн нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой.

 

5.2 Зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараахь үйл ажиллагааг явуулна. Европын холбооны улсуудад суугаа Монгол улсын элчин сайдын яамдууд, Монгол улсын болон Европын холбооны улсуудад үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгуулагуудтай спортын чиглэлээр нягт уяалдаатай ажиллах. Тэмцээн уралдаан зохион байгуулах. Үүнд: 5x5 болон 3x3 сагсан бөмбөгийн насанд хүрэгчид болон ахмад сагсан бөмбөгчдийн Европын аварга шалгаруулах тэмцээнийг тус тус жилдээ нэг удаа зохион байгуулах. Нээлттэй тэмцээнүүдийг тухай орны Клуб, Холбоо, Багуудтай хамтран зохион байгуулах. Tөрөл бүрийн спортын төсөл, хөтөлбөр хэрэгжуулэх. Тэр дундаа сагсан бөмбөгийн спортын хөтөлбөрийг илүү түлхүү хэрэгжүүлэх. Гадаад, дотоодын ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах. Мэдээлэл, зөвөлгөө өгөх, зорилгод нийцсэн бусад арга хэмжээг зохион байгуулах.

Зургаа. Байгууллагын бүтэц, удирдлагын зохион байгуулалт

6.1 Байгууллага нь Удирдах зөвлөл, Удирдах зөвлөлийн дарга, Тэргүүн, Хяналтын зөвлөл болон албадууд гэсэн бүтэцтэй байна. 6.2 Байгууллагын эрх барих удирдлага нь Удирдах зөвлөл байна. Удирдах зөвлөл, түүний бүрэн эрх

6.3 Удирдах зөвлөл нь 5 болон түүнээс доошгүй, сондгой тооны гишүүнтэй байна.

6.4 Удирдах зөвлөлийн гишүүнийг үүсгэн байгуулагчийн шийдвэрээр сонгож батална.

6.5 Удирдах зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа 4 жил бөгөөд хоёр удаа улиран сонгож болно.

6.6 Удирдах зөвлөл нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

6.6.1 Байгууллагын бодлого, хэтийн төлөв, үйл ажиллагааны үндсэн чиглэлийг тодорхойлох 6.6.2 Удирдах зөвлөлийн даргыг сонгох

6.6.3 Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах

6.6.4 Байгууллагыг өөрчлөн байгуулах, татан буулгах

6.6.5 Байгууллагын жилийн төсөв батлах

6.6.6 Тэргүүнийг сонгох, чөлөөлөх, тайланг хэлэлцэх

6.6.7 Байгууллагын өмч хөрөнгийг захиран зарцуулах талаар Тэргүүний эрх, хэмжээг тогтоох

6.6.8 Байгууллагын ажлын албаны бүтэц, зохион байгуулалт, түүний төсвийг батлах

6.6.7 Удирдах зөвлөлийн гишүүд хамтын шийдвэр гаргах бөгөөд бүрэн эрхээ хурлаар хэрэгжүүлнэ.

6.6.8 Удирдах зөвлөл нь ээлжит болон ээлжит бус хуралтай байна.

6.6.9 Ээлжит хурал нь улиралд нэгээс доошгүй удаа хуралдана.

6.6.10 Ээлжит бус хурлыг удирдах зөвлөлийн даргын шийдвэрээр буюу удирдах зөвлөлийн 2-оос доошгүй гишүүдийн хүсэлтээр ажлын өдөр зарлан хуралдуулж болно.

6.6.11 Удирдах зөвлөлийн хурлын гишүүдийн 2/3 хувь хуралд оролцсноор хуралдааны ирцийг хүчинтэйд тооцно.

6.6.12 Удирдах зөвлөлийн шийдвэр нь тогтоол байна. Удирдах зөвлөлийн тогтоолд удирдах зөвлөлийн дарга, гишүүд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.

Удирдах зөвлөлийн дарга, түүний бүрэн эрх:

6.6.13 Удирдах зөвлөлийн дарга нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

6.6.13.1 Байгууллагыг гадаад, дотоодод төлөөлөх

6.6.13.2 Удирдах зөвлөлийн хуралдааныг даргалах

6.6.13.3 Удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн Тэргүүнтэй гэрээ байгуулах

6.6.13.4 Хуулиар олгогдсон бусад бүрэн эрх Тэргүүн, түүний бүрэн эрх

6.6.14 Гүйцэтгэх удирдлагыг тэргүүн хэрэгжүүлнэ.

6.6.15 Тэргүүн нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

6.6.15.1 Албадыг удирдлагаар хангах

6.6.15.2 Байгууллагыг төлөөлөх

6.6.15.3 Удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд байгууллагын өмч хөрөнгийг захиран зарцуулах

6.6.15.4 Гэрээнд заасан бүрэн эрх

 

Хяналтын зөвлөл, түүний бүрэн эрх:

6.6.16 Хяналтын зөвлөл нь 3 гишүүнтэй байна.

6.6.17 Тэргүүнийг хяналтын зөвлөлийн гишүүнзэр ажиллахыг хориглоно

6.6.18 Хяналтын зөвлөл нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

6.6.18.1 Дүрмийн биелэлтэд хяналт тавих

6.6.18.2 Удирдах Зөвлөлийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг хянах

6.6.18.3 Санхүү, өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдал, захиран зарцуулалт, хадгалалт хамгаалалтад хяналт тавих

6.6.18.4 Аливаа маргааныг магадлах, шийдвэрлэх

Долоо. Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах

7.1 Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж, олонхийн саналаар шийдвэрлэнэ.

7.2 Удирдах зөвлөлийн шийдвэрээр дүрмийг шинэчилж баталснаар хүчин төгөлдөр болно.

 

Найм. Байгууллагын санхүүжилт

8.1 Байгууллагын орлого дараах эх үүсвэрээс бүрдэнэ.

8.1.1 Гишүүнчлэлийн хураамж (дүрэмд хавсралтаар нэмж өгнө, 2 жил тутам тухайн үеийн эдийн засгийн байдлаас харгалзан тогтооно)

8.1.2 Иргэд, аж ахуйн нэгж байгууллагын хандив

8.1.3 Дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого

8.1.4 Төсөл хэрэгжүүлэх зорилгоор улсын төсвөөс олгосон хөрөнгө

© 2023 Mongolian Basketball Association in Europe.

All rights reserved. 

bottom of page